Хөшөөний нэр:
Жин:
өндөр:
өргөн:
Баримлын хийсэн түүхий эд, материал:
Байгуулсан он,сар, өдөр:
Барималчийн нэр:
Байрлал:
Хөшөөний түүх:
Friday, December 5, 2008
Sunday, October 26, 2008
Монгол орны шинэ үеийн соёлын өв дурсгал

Монгол орны шинэ үеийн соёлын өв дурсгал болох оюуны охь манлай, бахархал төрүүлэх зүйлсийг нэгтгэн энэхүү блогт оруулахыг зориглов.
Хойч үедээ “шинэ үеийн соёлын өвийг”хөшөө дурсгалаар дамжуулан түүхэн үнэн баримтыг өгүүлэх замаар өвлүүлэх эрмэлзэл буйн учир өчүүхэн би бээр өөрийн алдаа мадаг, буруу зөрүүг үл ойшоож буйн учир та бүхэн засаж залруулан, их үйлст минь та бүхэн ширээнийхээ ард суугаад тусалж чадна гэдэгт итгэж байна.
Миний нэгэн ижил залууст үлгэр болох өвийг бид хамтдаа үлдээх буй заа.
Энэхүү ажлынхаа эхлэл болгон
Бямбын Ринченгийн мэндэлсний 100 жилийн ойг тохиолдуулан түүний дурсгалын хөшөөг Улсын төв номын сангийн өмнөх талбайд 2005 онд босгосон хөшөөгөөр эхлэж байна.
Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Намтар
Бямбын Ринчен нь 1905 онд Хиагтад (одоогийн Алтанбулаг сум) төржээ. Монгол хэл бичиг, ардын билиг, угсаатны зүйн судалгаа хийсэн, Шинжлэх ухааны академийн жинхэнэ гишүүн, хэлбичгийн ухааны доктор цолтой байв. 1945 онд Цогт тайж түүхэн уран сайхны кино зохиол туурвиж Төрийн шагнал хүртжээ. 1929 онд байгуулагдсан Монголын зохиолчдын анхны дугуйлангийн гишүүн байсан бөгөөд орос, чех, польш, франц, англи, эсперанто, герман хэлтэй агуу их эрдэмтэн хүн байв. 1956 онд “Монгол хэлнүүдийн харьцуулсан түүхэн хэлний зүй” бүтээлээрээ БНУАУ-д хэл бичгийн ухааны докторын зэрэг хамгаалжээ. Тэрээр Улс төрийн хэлмэгдүүлэлтэд өртөж, 10 жилийн ял авсан боловч орос хэлийг гаргуун эзэмшсэнийхээ хүчинд шоронгоос гарч байсан түүхтэй ч, үндэсний үзэлтэн энэ хүн амьдралынхаа турш социалист нийгмийн дарамтан дор байсан билээ. Тэрчлэн зохиолч Д.Сэнгээ түүнд зориулж “Далан настанд ч даруулга хэрэгтэй” гэдэг дайрал шүлэг бичиж Бямбын Ринченгийн ардын уламжлалт соёл, утга зохиолыг бахархан хүндлэх үзлийг нь феодализмын соёлыг бахархагч, үндсэрхэг идеалист үзэлтэн хэмээн гүтгэн зохион байгуулалттайгаар дарамталж байжээ. Бямбын Ринчен нь Цогт тайж киногоороо 1945 онд төрийн шагнал хүртсэн. “Yүрийн туяа” гурамсан роман, “Заан залуудай” балар эртний сэдэвт роман, "Бэр цэцэг", "Нууцыг задруулсан захиа", "Шүхэрч Буниа" зэрэг олон сонирхолтой зохиол бичиж үлдээжээ. “Yүрийн туяа” роман нь орос, чех хэлнээ орчуулагдсан. Б.Ринчен олон жилийн турш эх хэлнээ гадаадын утга зохиол орчуулах ажилд хүч чадлаа дайчилж Горький, Маяковский, Шолохов, Мопассан, Хикмет нарын бүтээлүүдээс монголын уншигч олноо танилцуулжээ. Зохиолч эрдэмтэн, бичгийн их хүн Бямбын Ринчен 1977 онд таалал төгсчээ. Бямбын Ринченгийн мэндэлсний 100 жилийн ойг тохиолдуулан түүний дурсгалын хөшөөг Улсын төв номын сангийн өмнөх талбайд 2005 онд босгожээ.
Төрсөн: 1905 он, Хиагт
Нас барсан: 1977он, Улаанбаатар
Мэргэжил: Mонголч эрдэмтэн, Xэлбичгийн ухааны доктор, Зохиолч, Орчуулагч
Иргэний харъяалал : Монгол улс
Боловсрол: Дээд
Төрөл: Кино зохиол, Өгүүллэг, Роман, Тууж, Шүлэг
Шагналууд: Монгол улсын төрийн шагнал
Хэлсэн үгнүүд
Ёроолгүй тэнэгүүдийн дунд амьдрахад нас яасан урт юм бэ
Оройгүй эрдмийг сурахад нас яасан богино юм бэ
Аяа, мундашгүй эрдэм сурахад нас даанч богино
Аяа, мунхагуудын дунд амьдрахад нас даанч урт
Түшмэд намайг яаж үздэг хамаагүй
Түмэн намайг яаж үздэг хамаатай
Эрлэг мунхаг яаж үздэг хамаагүй
Эрдэмтэн мэргид яаж үздэг хамаатай
Зохиолууд
"Монгол хэл" шүлгээс нь:
Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл,
Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ.
Сонсох бүр яруу баялгийг гайхан баясаж,
Сод их билэгт түмэн юүгээн бишрэн магтмуу би!...
зарим холбогдох нийтлэл
Дорно дахиныг латинчлах бол агуу их хувьсгал мөн гэсэн нь Лениний айлдвар байсан ажээ. Энэхүү айлдварын хүрээнд БНХАУ-ын Үндэсний төв хэвлэлийн газарт ажиллаж байсан Зөвлөлтийн сургагч Черчешенко, Тодоева нар хуучин монгол үсгийг шинэ үсэг буюу славжин үсгээр солих ажлыг идэвхжүүлэх зорилгоор 1950-иад оны дундуур Бээжингээс Өвөр Монголд удаа дараа ирж байжээ. Энэ тухай тэр үед Өвөр Монголын сурган хүмүүжүүлэх хэвлэлийн хороонд сурах бичиг найруулах албан гэх (хэлтэс)-ийн эрхлэгчээр ажиллаж байсан, эдүгээ 86 настай өвгөн эрдэмтэн Дархуд овогт Раашдооров гуай дурсан ярьж байна. Черченшенко нь хэл бичгийн ухааны доктор професор цолтой, тухайн үедээ нэлээд дээгүүр байр суурьтай хүн байсан ажээ. Харин Тодоева нь хэл бичгийн ухааны дэд эрдэмтэн цолтой, монгол хэл сайн мэддэг Халимаг эмэгтэй гэнэ. Тэрбээр сүүлд Өвөр Монголын сурган хүмүүжүүлэх хэвлэлийн хороонд хэсэг хугацаанд ажиллаж байжээ. 1955-1956 онд Монгол төрлийн хэлийг байцаан шинжлэх хээрийн шинжилгээний ангид Өвөр Монголын хэсэг эрдэмтдийн хамт оролцон ажиллаж ЗХУ-д хэд хэдэн ном хэвлүүлснээс "Орчин цагийн монгол хэлний хичээл" ном нь орос хэлнээс хятад хэлэнд орчуулагдаж байжээ. Хожмоо түүний хэвлүүлсэн "Шинжааны Халимаг Ойрдын толь бичиг" хэмээх ном нь судалгааны сайн бүтээл болсон гэж эрдэмтэд үнэлсэн байна. Үүнтэй холбогдуулан нэгэн зүйлийг дурьдахад, "Монгол-Ойрдын баатарлаг туульс" (1923 он), "Монгол бичгийн хэлний дүрэм ба Халх аялгууны харьцуулсан судалгаа" (1929 он) зэрэг суурь судалгааны бүтээлүүдээр нь бидний сайн мэдэх нэрт монголч эрдэмтэн, академич Б.Я.Владимирцов 1929 онд Халимагууд Элэст хотноо урьж, цаг үеийн шаардлагад нийцсэн өөрсдийн шинэ үсэг зохиолгох хүслээ илэрхийлжээ. Түүний хариуд Владимирцов "Хиагтын зээл дээр байгаа монгол хүн, Хүрээний монгол, Бээжингийн гудамжинд гүйж яваа монгол хүмүүс бие биеэ шууд ойлголцдог гайхамшигтай бичиг үсэгтэй ард түмэн шүү дээ, монголчууд! Би та нарт зориулсан ондоо бичиг үсэг зохиож чадахгүй гэж хэлсэн нь тэмдэглэгдэн үлджээ.
Шинэ үсэгт шилжих бэлтгэл ажил Өвөр Монголд 1947 оноос эхтэй бөгөөд 1953 оны өвлөөс бага суруулийн нэгдүгээр анги, анх дундын нэгдүгээр анги, дээд дундын нэгдүгээр ангийн сурагчдад зориусан шинэ үсгийн сурах бичиг зохиогдсон байдаг.
Черчешенко, Тодоева нар Өвөр Монголоор дахин дахин явж буйг сонсоод, билгүүн номч их эрдэмтэн Б.Ринчин гуай 1956 оны эхээр Өвөр Монголын Ардын Хэвлэлийн Хорооны дарга Эрдэнэтогтох, дэд ерөнхий найруулагч Содномжамц хоёрт тусгайлан захидал бичсэн байна. Тэрхүү захидалдаа Ринчин доктор Черчешенко, Тодоева нарын ятгалгад оролгүй, монголчуудын соёлын давтагдашгүй өв бичгээ солих байх бүх талын арга сүвэгчлэхийг хичээнгүйлэн гуйсан байжээ. 1957 онд Ринчин доктор Хөх хотод очиж Өвөр Монголын Багшийн дээд сургууль, шинэхэн байгуулагдсан Өвөр Монголын Их сургуулийн багш нарт монголчуудын хэл соёлын талаар лекц унших үедээ Өөртөө засах орны дэд тэргүүлэгч Хафунгад бараалхаж монгол бичгээ хадгалж үлдээх тухай бас л ярьжээ. 1956 онд Ринчин докторын бичсэн захидал тухайн үеийн удирдагчдын сонорт хүрсэн байсан нь лавтай гэлцдэг.
Бараалхах үеэр Ханфунга дэд тэргүүлэгч, бид славжин үсгийг авахаа больж монгол бичгээ цаашид хэрэглэхээр болж байгаа хэмээн мэдэгджээ. Түүнийг сонссон Ринчин доктор ихэд баярлан, "За, би танд л найдаж байна" хэмээн Хафунга дэд тэргүүлэгчийн өмнө сунаж мөргөсөн юмсанжээ. 1958 оноос Өвөр Монголп кирилл үсэг хэрэглэх төлөвлөгөөг болиулсан байна.
1956 оны XII сард Ринчин доктор ЗХУ-ын Коммунист намын төв хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Никита Хрущёвт захидал бичиж, монгол бичгийн авиалбарт орос үсэг таарахгүй байна. Нэг минутад зуун үг тэмдэглэж чаддаг монгол бичгийг ээдрээтэй, хэцүү, хуучирсан гэх мэтийн яриа нь шинжлэх ухаанд харш, балай зүйл даруй мөн гэх зэргээр эх монгол бичгээ өмгөөлөн, сэргээхэд дэмжлэг эрж байжээ. Тэр талаар орчуулагч Г.Аким олж нийтлүүлж байсан билээ.
Үзэл суртлын ямарч дарамтад ноён нуруу нь хугараагүй, эрдэмтэн чадал дорой олон олон атаатны дайралтад омог юу нь дарагдаагүй их эрдэмтэн Бямбын Ринчин монгол бичиг соёлоо хамгаалахын төлөө тийнхүү хөөцөлдөж явсныг нь бодоход юутай бахархалтай, юутай хайрлалтай.
Тодруулга
Кирилл үсгийг славжин үсэг гэж нэрлэж байсан Славьян гэсэн үгнээс тийнхүү нэрийджээ.
Дархуд овгийнхон нь Халх Монголын Урианхай овгоос 400 гаруй жилийн тэртээд тасарч Далан хар уулыг даван нүүж очжээ. Дархудуудын нутагшсан, эдүгээгийн Хөх хотын газар нь бэлчээр сайтай Баян тал хэмээх Түмэд аймгийнхны нутаг байжээ. Эрт үедээ Өмнөд Хүннүгийн газар байжээ.
ӨМӨЗО-ны тухайн цагийн дэд тэргүүлэгч Хафунга Өөртөө засах орны сурган хүмүүжүүлэхийн хэргийг тусгайлан хамаарч байсан, нэгэн үе сурган хүмүүжүүлэх тэнхимийг толгойлж байсан, монгол хэл бичигтээ сайн, Дархан хошууны хүн байжээ. Тэрбээр 1931 онд "Мэй Жи А" буюу "Цочиж сэртүгэй" хэмээх жүжгийг хятад монгол хоёр хэлээр зэрэг зохиож байжээ. Энд Буяннэмэхийн "Сандо Амбан"-ны нөлөө байсан байх магадтай хэмээн Өвөр Монголын зарим судлаачид үздэг байна.
Dr. Ph. Бодонгууд Ж.Баатарцогт
Өдрийн Сонин
2008/07/15 - 09:27, Мягмар гараг
Sunday, August 24, 2008
sainuu
blog bichij ehlej bgaa maani ene
end oyunlag tanin medehgvin
shini vyiin ow dursgal boloh zvilsiig bichij baihsan gej hvsej bgaa bolno
end oyunlag tanin medehgvin
shini vyiin ow dursgal boloh zvilsiig bichij baihsan gej hvsej bgaa bolno
Subscribe to:
Comments (Atom)
